7017-2404, 9009-2404, 9000-2404
“КЖБМЖЛ” ХХК нь 2010 онд байгуулагдсан Монголын анхны мэргэжлийн нүүлгэлтийн компани юм.
БНСУ-н томоохон группуудын нэг болох KGB групптэй хамтарч дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн YES2404 брэнд үйлчилгээг Монголдоо нэвтрүүлж, нүүлгэлтийн салбарт шинэчлэл хийсэн юм. YES2404 брэнд үйлчилгээ нь цаг зав, ажлыг хөнгөвчилдөг болохоор олны сэтгэлд нийцсэн шилдгийн шилдэг үйлчилгээ болоод байна.
Хэрэглэгч олон нийтийн санал асуулгаар шалгаруулдаг “ BEST SERVICE” 2010 арга хэмжээнээс үйлчилгээний стандартыг хангасан, үйлчилгээний соёл, дэвшилтэд технологи, орчин нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж “ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАГВАР БАЙГУУЛЛАГА” өргөмжлөл, алтан медаль хүртэв.
Ажлын гүйцэтгэл, чанарын талаар дүгнэн ярилцаж, ахлах мэргэжилтнүүд болон мэргэжлийн лекторууд нүүлгэлт болон харьцааны соёлын талаар долоо хоног тутам сургалт семинар явуулдаг.
Бид үйлчилгээнийхээ чанарыг дээд зэрэгт хүргэхийг зорин ажилладаг. Иймээс үйлчлүүлэгчдийн дунд санал хүсэлтийн дэвтэр нээн аялуулж, үйлчилгээгээ улам сайжруулах үүднээс 5S зарчмыг судлаж баримтлан ажиллаж байна.
Манайх нүүлгэлтийн үндсэн 4 төрлийн үйлчилгээтэй: Үүнд:
Энгийн нүүлгэлт нь түгээмэл үйлчилгээ буюу үйлчлүүлэгч таны боож багласан эд зүйлсийг манай мэргэжлийн ажилчид зориулалтын бүхээгтэй автомашинаар зөөж, ачиж, нүүлгэх үйлчилгээ юм.
Пужан нүүлгэлт гэдэг нь үйлчлүүлэгч таны гэрийн эд зүйлсийг зориулалтын сав баглаа, боодлоор боож баглан, хайрцаглаж, бэхлээд таны оролцоогүйгээр нүүлгэх 100 хувийн хариуцлалгын даатгалтай үйлчилгээ юм.
Албан байгууллага нүүлгэлт нь танай оффисын бүх тавилга, бичиг баримт, эд зүйлсийг зориулалтын хайрцаг сав, баглаа боодол, бэхлэгээгээр хамгаалж нүүлгэх үйлчилгээ юм.
Лифт, шал, хана, хананы булан болон нүүлгэлт хийх явцад гэмтэж болох бүх зүйлийг бид зориулалтын хамгаалалт ашиглан хамгаалж, үйл ажиллагаагаа явуулдгаараа давуу талтай.
Та манай албан байгууллага нүүлгэх үйлчилгээг авснаар, гарч байгаа болон нүүн орж байгаа байгууламждаа гэмтэл учруулахгүйгээр нүүдэл хийх боломжтой.
V.I.P нүүлгэлт гэдэг нь гэрт тань байдаг эртний эд зүйлс болон брэндийн үнэтэй тавилга, эд хогшлыг манай мэргэжлийн хамт олон очиж тусгай зориулалтын , хайрцаг савтай очиж, баглаа боодол, бэхлэгээ хийэ хүссэн газарт тань аюулгүй тээвэрлэн, байршуулж өгөх үйлчилгээ юм.