Пужаан гэдэг нь баглаж боох гэсэн утгатай Солонгос үг юм. Нүүх гэдэг бидэнд бөөн ажил болж нэг өдрөөр ч зогсохгүй олон өдрийн ажил болох үе ч байдаг. Тэгвэл одоо нүүхэд маш амархан бас хурдан шуурхай боллоо. Үйлчлүүлэгч та гэрийнхээ түлхүүрийг л бидэнд даатгачих бид таны гэрийн эд хогшил, тавилга, аяга шаазан, хувцас зэрэг таны нандин бүхий л зүйлийг эвдрэл гэмтэл, юманд шүргэн зураас гаргах, хагарах зэрэг аюулаас хамгаалан боож баглан тээвэрлэнэ.
Тус үйлчилгээнд:
- Бүх эд зүйлсийг зориулалтын хайрцаг саванд баглах
- Нүүн орох газар луу аюулгүй тээвэрлэн хүргэх
- Бүх зүйлсийг зөөн оруулах
- Хайрцагласан эд зүйлсийг үйлчлүүлэгчийн хүссэн газар байрлуулан тавьж өгөх